
ШИЛДЭГ БОЛОВСРОЛ
2017 онд гарсан QS BRICS их сургуулийн чансаанаас гаргасан. Дэлхийн шилдэг 300 их сургуулийн жагсаалтын 94 н Хятадын их сургууль байж. QS BRICS нь Бразил, Орос, Энэтэхэг, Хятад, Өмнөд Африкийн хөгжиж буй таван орн шилдг их сургуулиудыг тодруулдаг жагсаалт юм.
ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖ
Хятад улсын Засгийн газрын тэтгэлэг
Их сургуулиудын тэтгэлэг
Орон нутаг, Мужийн тэтгэлэг
Күнзийн институтийн тэтгэлэг
CAS-TWAS хөтөлбөрийн тэтгэлэг
ЕХ-ны Хятад улсын Засгийн газрын тэтгэлэг
Ази оюутнуудын тэтгэлэг
ОЛОН УЛСЫН ОЮУТАН
Сүүлийн 10 жилд Хятад дахь Олон улсын оюутны тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Эдгээр тоо жилд дунджаар 10 хувиар тогтмол нэмэгдсээр байгаа нь бусад улстай харьцуулшгүй өндөр өсөлт болж байгаа юм.
КАРЬЕРЫН ӨСӨЛТ
Одоогийн байдлаар Хятад улс нь Дэлхийн аялал жуулчлалын 4 дэх том бүс нутаг болсон бөгөөд 2015 онд Хятад руу чиглэсэн бизнес аялал гэхэд 12 саяд хүрч. Тиймээс энэ асар хурдацтай өсөж байгаа улсад сурснаар таны ирээдүйн амжилт, карьерт томоохон өсөлтийг авчрах юм.
ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ
Дэлхий дахинд Хятад хэл дээрх инженерчлэл, шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг, худалдаа болон бизнес санхүүгийн программууд ихэхн нэр хүндтэй байдаг. Түүнчлэн Хятад хэл мэддэггүй оюутнуудад зориулж ихэнх сургуулиуд Англи хэл дээр явагддаг хөтөлбөрүүдтэй.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
Тус улс ДНБ-ийy тоогоороо АНУ-н дараа Дэлхийд 2-т бичигддэг ба Дэлхийн шилдэг 500 компани бүгд төв оффисоо Хятадын Бээжин, Шанхай хотуудад төвлөрүүлсэн байдаг. Тиймээс Хятад хэл болон соёлын талаар мэдлэгтэй хүн Дэлхийн зах зээлд өндрөөр үнлгдэх боломжтой юм.
БНХАУ-д Хятад болон Англи хэл дээр Хэлний бэлтгэл, Бакалавр, Магистр, Докторын зэргээр элсэлт зарлагдсан сургуулиудаас сонгон өөрийн мэргэжлээр 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой.
Насны хязгаар:
Хэлний бэлтгэл
16 ба түүнээс дээш
Бакалавр
25 ба түүнээс доош
Магистр
35 ба түүнээс доош
Доктор
40 ба түүнээс доош
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТУУД:
01
Өргөдлийн маягт: Хятад, Англи хэл дээр бичигдсэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн магт
02
Товч намтар: Өөрийгөө танилцуулсан богино хэмжээний намтар ( resume, CV )
03
ЕБС гэрчилгээ/Диплом:Хятад, Англи хэлнээс бусад хэл дээрх баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн Хятад, Англи орчуулгатай хавсаргана.
04
Дүнгийн жагсаалт: Хятад, Англи хэлнээс бусад хэл дээрх жагсаалтыг Хятад, Англи хэлний нотариатаар баталгаажуулсан орчуулгатай хавсаргана.
05
Суралцах төлөвлөгөө: эсвэл судалгааны санал (Хятад, Англиар бичсэн) Энэ нь бакалаврн оюутны хувьд дор хаяж 200 үг, зэргийн бус оутнуудад 500 үг, магистрын оюутнуудад 800 үг байх ёстой.
06
Хоёр тодорхойлох захидал: Магистрын оюутан эсвэл ахлах эрдэмтний хөтөлбөрийн өргөдөл гаргагч нь профессор болон дээд профессорын гарын үсэгтэй тодорхойлох захидал илгээх шаардлагатай.
07
Эрүүл мэндийн үзлэгийн маягт: Хятадад 6 сараас дээш хугацаагаар оршин суухаар ирсэн өргөдөл гаргагчид шаардлагатай. Биеийн үзлэг нь Гадаадын иргэний эрүүл мэндийн үзлэгийн маягтад бичигдсэн бүх зүйлийг багтаасан байх ёстой.
08
Цагдаагийн тодорхойлолт: Өөрийн гэмт хэрэг үйлдэж байгаагүйг нотлох тодорхойлолт ба e-mongolia-аас татаж авах боломжтой.
09
IELTS эсвэл TOEFL гэрчилгээ: Хэрэв Хятад улсад Англи хэл дээр суралцах бол IELTS эсвэл TOEFL-ийн оноотой байх.
10
HSK/HSKK гэрчилгээний хуулбар: Хятад хэл дээр суралцах бол HSK4 ба түүнээс дээш зэрэгтэй байх.
11
Санхүүгийн баталгааны бичиг: Банкны тодорхойлолт эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийг батлах баримт бичиг.
12
Гадаад паспорт болон цээж зураг: 2% цээж зураг болон хүчинтэй хугацаа нь 1 болон түүнээс жилийн хүчинтэй хугацаатай гадаад пасспорттой байх.
Визний бүрдүүлэх материал:
01
Визний ангилал: X1
02
Гадаад паспорт ( эх хувь, 1% хуулбар )
03
Визний анкет болон цээж зураг
04
Элсэлтийн урилга ( эх хувь болон хуулбар )
05
Хятадад суралцах гадаад оюутны зөвшөөрөл / JW201 эсвэл JW202 хүснэгт /
06
Гадаад иргэний эрүүл мэндийн үзлэгийн бичиг

